2012-04-02
Бяслагтай гахайн махан стейк

Орц:
Гахайн мах-300гр
Бяслаг- 100гр
Гахайн утсан мах-100гр
Мөөг-100гр
Наранцэцгийн самар-30гр
Цөцгийн тос- 10гр
Сармис-1хумс
Яншуй- 10гр
Хийх арга:
Махыг 1см орчим зузаантай 2 хэрчим болгоод урьдчилан халаасан хайруулын тавагт хийж, 2 талаас нь улаан хүрэн болтол шараад явцын дунд давс хар перецээр амталж галаа багасгана. Яншуй, сармистай хольж бэлдсэн цөцгийн тосонд мөөгөө 3минут орчим шарна. Гахайн утсан махыг мөн 2 талаас нь улаан хүрэн болтол шарна. Гүйцэт шарж болгосон махны завсарт нимгэн хэрчсэн бяслаг гахайн утсан махыг хавчуулан хайруулын тавагтаа 1минут орчим байлгана. Энэ хоолыг төрөл бүрийн ногооны хачир мөөгтэй идэхэд тун тохиромжтой.

Сэтгэгдэл:


bayrllaa zaya
Бичсэн: Зочин цаг: 11:05, 2017-01-08 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax