2012-04-02
Баг зүүсэн хүн чөтгөр
   Өнөөгийн нийгэмд сайхан багаар жинхэнэ дүр төрхөө халхалсан хүн дүрст чөтгөрүүд хаа сайгүй байх болж. Энэ дэндүү хийсвэр зүйл гэж бодож байна уу. Эсвэл үлгэрт л ийм зүйл гардаг шдээ гэсэн бодол ч төрөх байх. 
   -Үгүй ээ. Энэ бол бодит үнэн. Та нар яг одоо эргэн тойрноо сайн хар. Таны яг хажууд чинь инээгээд зогсож байгаа ч юм билүү. 
Тэд бол хүний сайхан сэтгэл рүү ус цацаж, "Зөвхөн би" гэсэн үзэл бодолтой хүний арьс нөмөрсөн өчүүхэн дотортой өт хорхойнууд. Тэдэнд сэтгэл гэж байхгүй. Надад л сайхан бол, надад хэрэгтэй бол гэсэн аминч хувиа хичээсэн бодолтой хүмүүс энэ хорвоо дээр бусдын төлөө, бусдыг хайрлах гэсэн өр зөөлөн, гэнэн, итгэмтгий хүмүүсийг вампир шиг сорж амьдардаг. 
Ийм болсноо тэд одоогийн улс төр, нийгмийн байдал гэж бусдад буруугаа чихэх нь мэдээж. Тэгвэл тэдний ийм болсон нь зөвхөн тэдний ухамсрын доройтлын гэдэгт санал нийлэх сайхан сэтгэлтнүүд олон бий гэдэгт итгэж байна.
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax