2012-02-01
Ананастай тахианы махан салат
Орц:
Тахианы цээж мах-200гр
Шинэ өргөст хэмх-60гр
Лууван-30гр
Давсалсан өргөст хэмх-15гр
Ханборгоцой-30гр /компот байж болно/
Давс, элсэнчихэр, майонез, улаан перец, салатны навч
Хийх арга.
Тахианы цээж махаа чанаж, нимгэн хавтгай хэрчинэ. Чанасан лууван, давсалсан болон ногоон өргөст хэмх, чанасан луувангаа мөн адил нимгэн хавтгай хэрчинэ.
Ханборгоцой жижиглэж хэрчээд өмнө бэлдсэн бүхээгдэхүүнүүд дээрээ нэмж, давс, элсэн чихэр, улаан перец, майонезоор амталж бэлэн болгоно. Салатны навчаар чимэглэж таваглаж болно.

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax