2012-01-24
нийгэм, улс төр минь ээ
      Одоогийн нийгэмд хүн бүр стрессээр дүүрэн амьдрах юм. Арга ч үгүй биз дээ. Бухимдах асуудал ар араасаа цуварч гараад байхаар хэн инээгээд, бөөн аз жаргал ханхлуулчихсан алхах вэ дээ тэ. Наад зах нь юмны үнэ өсөөд өнөө зовлогоо зовоож байж олсон хэдэн цаас нь үнэ цэнэгүй болчихоор баярлах хүн олдохгүй байх нь мэдээж л дээ. Сонгууль ойртоод ирэхээр өнөө улс төрчид нь баахан худал ярьж ард түмний толгойг угааж эхэлнэ. Харин одоо манай монголчууд тэднээс толгойгоо угаалгаж хаширч байгаа байлгүй дээ, эрхбиш. Би лав сонгууль өгөхгүй, яахы хэнд нь итгэж саналаа өгөх юм. Бүгдээрээ л адилхан таарсан таар шуудайнууд юм чинь.
    Ээ дээ, бурхан гэж үнэхээр байдаг л юм бол, энэ бүхнийг учрыг нь олоод намайг инээлгээч. Би инээж залуужмаар байна.


Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax