2010-10-30
10сарын 26: Миний сэтгэлд мөнхөрсөн баярын өдөр
      Ээжийн минь төрсөн өдөр 4 хоногийн өмнө болоод өнгөрлөө. Урьд нь энэ өдөр манай гэрийнхний хамгийн том баяр байдаг байлаа. 10 сарын 26....  Тэрүүхэндээ аавтайгаа хуйвалдан шивнэлдэж ээжийгээ яаж баярлуулахаа ярилцдаг байсан сан. Аав гэрээ сайхан янзлаад, хэдүүлээ өнөөдөр ээжийгээ уурлуулахгүй, бас гоё хоол хийж өгнө шүү. гэж ирээд л бидэнд захина. Энэ өдөр бид бүгд нууцлагдмал болчихноо. Хэдий гоё бэлэг авч өгч чадахгүй ч гэсэн сайхан амттай хоолоор бэлэг барих дуртай байж.
      -Ээжээ та амар өнөөдөр таны баярын өдөр гээд л өмнүүр нь гүйгээд л... Ээж минь их баярлана аа. Нүүрэнд нь инээмсэглэл тодороод л... Ингэж баярлахыг нь харахаар нэг том ажил бүтээсэн хүн шиг маадайгаад л.
      Гэхдээ энэ баярыг миний хувьд өөрөөр тэмдэглэдэг болоод 2 жил өнгөрчээ. Бурханы оронд очсон ээжийнхээ төрсөн өдрийг ганданд очиж ном уншуулдаг болсон. Өөр яаж тэмдэглэхээ мэдэхгүй л байна. Ингэж буяны ном уншуулбал ээж минь баярлах болов уу л гэж бодох юм. Би итгэж байна. Миний ээж намайг хараад баярлаж байгаа гэдэг.

Сэтгэгдэл:


миний бодрол
Би ч гэсэн ээжийгээ маш их санаж байна. Эгч нартаа ээжийг минь үргэлж оролж байдагт нь баярлалаа.
Бичсэн: уугий (зочин) цаг: 00:41, 2011-11-27 | Холбоос | |


Dashkad










today my hairiin tursun udur hairdaa tursun udrriin mend hurgey
Бичсэн: Зочин цаг: 18:14, 2011-10-10 | Холбоос | |


тормолзох ярзайтал инээх ирмэх ээж нь баярлаж байгаа
Бичсэн: Хүслийнжигүүр цаг: 12:12, 2010-11-01 | Холбоос | |


Хүн болгон л эхээс төрсөн. Хүн бүрийн хувьд ээж гэдэг хүн хамгийн үнэтэй нь. Хүн бүрт л ээж нь эзгүй хорвоо бүүдгэр байдаг.
Би ч бас сэтгэлийг чинь ойлгож байна аа. 12 дугаар сарын 30 гэдэг өдрийг уйтгартайгаар өнгөрөөдөг болоод 9 жил болж байна даа. Цаг хугацаа нээрээ санаснаас их хурдан өнгөрөх юмаа.
Бичсэн: Зочин цаг: 10:06, 2010-10-31 | Холбоос | |


minii huvid 4dugeer sariin 19
chinii bichlegiig unshaad setgeld mini ih oir sanagdlaa, yag l manai ger bul shig... bid 4 jil ene udur buyan uildej, hamgaas hairtai baisnaar ni huuhed, nohoi 2-g bayarluulj unguruuj baina daa, tsag hugatsaa chichneen ungursun ch, minii stegeld bdag ijii mini oron zai hezee ch ezguirdeggui...
Бичсэн: Charis цаг: 01:42, 2010-10-31 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



 
xaax