Бяслагтай гахайн махан стейк

бичсэн: zaya , 2012-04-02,20:47

Орц:
Гахайн мах-300гр
Бяслаг- 100гр
Гахайн утсан мах-100гр
Мөөг-100гр
Наранцэцгийн самар-30гр
Цөцгийн тос- 10гр
Сармис-1хумс
Яншуй- 10гр
Хийх арга:
Махыг 1см орчим зузаантай 2 хэрчим болгоод урьдчилан халаасан хайруулын тавагт хийж, 2 талаас нь улаан хүрэн болтол шараад явцын дунд давс хар перецээр амталж галаа багасгана. Яншуй, сармистай хольж бэлдсэн цөцгийн тосонд мөөгөө 3минут орчим шарна. Гахайн утсан махыг мөн 2 талаас нь улаан хүрэн болтол шарна. Гүйцэт шарж болгосон махны завсарт нимгэн хэрчсэн бяслаг гахайн утсан махыг хавчуулан хайруулын тавагтаа 1минут орчим байлгана. Энэ хоолыг төрөл бүрий...